Мэдээлэл

Он, оны НЭВТРЭХ ЭРХ баталгаажуулалт


Буцалтгүй тусламжийн тооцоо хийх их, дээд сургуулийн сургалтын албаны холбогдох мэргэжилтнүүд Боловсролын Зээлийн Сан дээр ирж системд нэвтрэх эрхээ хянан баталгаажуулна уу.

Ирэхдээ дараах баримт бичгийг авч ирнэ үү:

1. Тухайн оны хичээлийн жилийн сургалтын төлбөр тогтоосон тухай сургуулийн Удирдах Зөвлөлийн Хурлын шийдвэр
2. Сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл, индексийн хамт
3. Т
ооцоо хийх мэргэжилтнийг томилон ажиллуулах удирдлагын шийдвэр тушаал
    /Уг шийдвэрт мэргэжилтний овог, нэр, албаны имэйл хаягийг дурдсан байна/

Албаны имэйл хаяг зайлшгүй байна. Энэ нь тухайн сургуулийн домэйн хаягаар үүсгэсэн ажилтны ажлын зориулалт бүхий имэйл хаяг юм.
@yahoo.com, @gmail.com зэрэг хувийн имэйл байж болохгүй.


Жич: Хөдөө орон нутгаас хандаж буй сургуулиуд дээрх мэдээллийг цахим хаягаар илгээж баталгаажуулалт хийлгэнэ

Баримт илгээх Имэйл хаяг: support@elf.gov.mn